Эмнэлзүйн салбар хуралдаан – Вэбинар хурал

Webinar  хурал зохион байгуулах тухай

Webinar хуралд оролцох заавар: Эрдмийн чуулган-61 вебинар хуралд судлаач, эрдэмтэн та зөвхөн оролцогчийн эрхээр оролцож хурлын үйл явц, илтгэлүүдийг үзэх, сонсох боломжтой юм.

Webinar хуралд оролцогчоор орох заавар: Судлаач та  https://cybersight.zoom.us/webinar/register/WN_NwOdjfy0SDWJEyxQH23uPQ линкээр орж зааврын дагуу бүртгүүлнэ. Ингэснээр таны Эрдмийн чуулган-61 вебинар хуралд оролцох эрх нээгдэх болно.

Webinar хуралд оролцоход бэлдэх, анхаарах зүйлс:

  • Андройд үйлдлийн системтэй гар утас, laptop, суурин компьютер зэргээс аль нэгийг сонгон интернет холболт, тэжээл зэргээр ханган 2019.04.09-ний өдөр ажиллуулахад бэлэн болгож бэлдэх. (таны сонгосон төхөөрөмж дуу, дүрс хүлээн авах чадвартай бөгөөд микрофонтой байх хэрэгтэйг анхаарах!)
  • Гар утсаараа холбогдон оролцох оролцогч нар 2019.04.09-ны өдрөөс өмнө Zoom webinar аппликейшныг утсандаа суулгасан байх. (Дээрх линкээр орж бүртгүүлсэн Email хаягруу тань хурлын Meeting ID код очих ба уг кодоо ашиглан 2019.04.09-ны өдөр хуралдаа холбогдох болно.)
  • Labtop юмуу суурин компьютерээр холбогдох бол 2019.04.09-ны өдөр уг төхөөрөмжөө зааврын дагуу бэлтгэсэн байх хэрэгтэй. (Дээрх линкээр орж бүртгүүлсэн Email хаягруу тань хурлын At that time link очих ба уг линкээр 2019.04.09-ны өдөр хуралдаа холбогдох болно.)

АШУҮИС, АУС-ын  “Эрдмийн чуулган 61” нь улс орон даяар ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрдэм судалгааны ажлыг дэмжих, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор эрдмийн чуулганы үйл ажиллагааг интернет сүлжээгээр дамжуулан  шууд оролцуулах Webinar хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү Webinar хурал нь интернет сүлжээ бүхий өөрийн гар утас, комьпютерээс шууд холбогдон оролцох, асуулт асуух, хурлын илтгэлийг шууд сонсох боломжийг олгодгоороо цаг хугацаа болон зардал хэмнэдэг давуу талтай.

АУС-ын уламжлал болгон зохион байгуулдаг эрдмийн чуулганы  шинэ хэлбэр болох Webinar хуралд оролцон танхимд бус алс холоос энэхүү хурлын илтгэлүүдийг шууд хүлээж авах эрх эрхэм эмч, судлаач та бүхэнд бүгдэд нь байна. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Webinar хуралд оролцох хүсэлтээ хуралд бүртгүүлэх хуудсаар дамжуулан өөрийн мэдээллээ оруулсанаар та Webinar хуралд оролцох зааврыг авах болно.


Webinar (ижил нэр: онлайн семинар, цахим хурал) нь интернетээр шууд дамжуулан зохион байгуулдаг хурал зөвлөгөөн юм. Энгийнээр хэлвэл, webinar нь  дэлхий даяар үзэгчидтэй нь холбодог цахим арга хэмжээ гэж болно.

Live webinar-ийн гол онцлог нь интерактив байдал буюу мэдээллийг цаг тухайд нь шууд хүлээн авч, эргэх холбоо үүсгэн, харилцан ярилцах боломжтой байдал юм. Арга хэмжээний явцад тухайн арга хэмжээг зохион байгуулагч  буюу хост нь санал асуулгыг эхлүүлэх, бусад оролцогчдыг лектороор урин оролцуулах, цахим зурвасаар (online chat) харилцах, өөрийн комьпютерийн дэлгэцийг хуваалцах, төрөл бүрийн дижитал материалуудыг ашиглах боломжтой байдаг.

Webinar хурлын гол онцлогууд нь:

  • Олон салбарын хурлуудыг зэрэг зохион байгуулах
  • Үзүүлэн, видеог татаж авах, шууд үзэх
  • Зурвас (chat) бичих
  • Санал асуулга, судалгаа явуулах
  • Дараа үзэхийн тулд бичлэг хийж хадгалах
WordPress › Error

There has been a critical error on your website.

Learn more about debugging in WordPress.